Ehlel Education

Цэлмэг технологийн сургууль

Сурагчид зураг

Сургуулийн тухай

Цэлмэг технологийн сургууль нь 2014 онд бяцхан үрсийнхээ боловсролд хувь нэмэр оруулахаар бага сургуулийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2020 оноос эхлэн бүрэн дунд сургууль болон өргөжсөн. Бид 1-12-р ангийн 600 гаруй сурагчдыг ирээдүйн энэрэнгүй, зөв хүн болон төлөвшихөд гар бие оролцон ажиллаж байна.


Бид 2019 онд баталсан бүрэн дунд болон иргэний ёс зүйн боловсролын хөтөлбөрийг чанартай хүргэхээс гадна нэмэлтээр олон улсын стандарт бүхий STEM, GRAPESEED хөтөлбөрийг голлон технологийн боловсрол олгодгоороо онцлогтой. Сургалтын хөтөлбөр бүр нь хүүхдийн нас, насны хөгжилд тохирсон байх шаардлагыг бүрэн хангадаг.


📚 Хичээлийн хөтөлбөрүүд

🔬 STEM

Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикт суурилсан мэдлэг олгоно.

🌍 Гадаад хэл & IELTS

1-р ангиас эхлэн англи хэл, IELTS/TOEFL-д бэлтгэнэ. Хятад хэлний сургалттай.

💻 IT ба программчлал

Word, Excel, Algorithm, HTML, Python зэргийг 12 жилийн турш гүнзгийрүүлэн заана.

🧠 Логик & Математик

Логик сэтгэлгээг хөгжүүлэх логик, шатар, математик гүнзгий сургалттай.

💬 Soft Skills & EQ

Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, багийн ажиллагаа, EQ хөгжүүлэлд анхаарна.

🥋 Спорт ба сахилга

Сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх спорт хөтөлбөрүүд хэрэгждэг.

Scholarship academy

Сурагчид зураг

Үйл ажиллагааны чиглэл:

Гадаад хэлний сургалт орчуулга, оюутан залуусын боловсролыг дэмжих, гадаадад суралцах боломжоор хангаж, хамтран ажилладаг.

Монгол оюуныг дэлхийд таниулах, олон улсын байгууллагуудтай хамтран боловсролын шинэчлэл, хөгжлийг бий болгох


Эрхэм зорилго:


Монгол оюуныг дэлхийд таниулах, олон улсын байгууллагуудтай хамтран боловсролын шинэчлэл, хөгжлийг бий болгох.


Сурагчид зураг

Алсын хараа:

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын тэргүүлэх салбар болгох


Үнэ цэн:

Монголын оюутан залуусыг олон улсын боловсролын түвшинд бэлтгэн ажиллаж, Монголын боловсролын салбараар дамжуулан эх орноо олон улсад таниулан, хөгжилд хувь нэмрээ оруулах


🎓 Бидний амжилт

Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш бид дараах тооны төгсөгчдийг бэлтгэж чадлаа

174

Солонгос улсын бэлтгэх ангид

128

АНУ-ын хөтөлбөрт элсэгчид

300+

Нийт сурагч бэлтгэсэн

Үүнээс гадна 400 гаруй сурагчийг хэлний бэлтгэлд хамруулж, олон улсын их, дээд сургуулиудад бакалавр болон магистрын түвшинд амжилттай зуучилсан.