Powered By Future
Б.Цогтбаяр нь Эхлэл брэнд ХХК-н хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал бөгөөд 2009 онд Монгол улсын их сургуулийг төгсөөд ажлын гараагаа ХААН банкны теллерээр эхлүүлж байжээ. Улмаар тун удалгүй, эдийн засагч, ахлах эдийн засагч, салбарын захирлын орлогчоор дэвшин ажилласан байна. Түүний дараачаас үйлдвэрлэлийн салбарт эдийн засагчаар ажиллаж байсан ба 2016 оноос Мастер Группт бизнес хөгжлийн менежерээр ажиллаж эхэлсэн байна. Энэ хугацаанд:
● Монголын хамгийн өндөр борлуулалттай оффисын төслийн (UB tower) судалгаа, концепци, санхүү төлөвлөлт, хөрөнг оруулалт болон санхүүжилт татах ажлын хэсгүүдэд ажилласан.
● Монголын арилжааны хамгийн өндөр худалдах үнэтэй, үл хөдлөх хөрөнгийн төслийн (Go.to market – 1мкв ~ 14сая төгрөг) судалгаа, концепци, төлөвлөлтийн багийг удирдаж ажилласан.
● Монголд анх удаа үл хөдлөх хөрөнгөд хөрвөх нөхцөлтэй “Хайбрид бонд”-ыг санаачилж, зах зээлд нэвтрүүлсэн.
● Монголд анх удаа “андеррайтергүйгээр” компанийн бонд татах ажиллагааг санаачилж, зах зээлд нэвтрүүлсэн.
● Санхүүгийн менежерээр ажиллаж байх хугацаанд компанийн актив 88%, өөрийн хөрөнгө 212% өссөн бол эх үүсвэрийн зардал 59%-р буурсан.
● 29 тэрбум төгрөгийн санхүүжилт (3 удаагийн томоохон бонд, 4 удаагийн банкны зээл болон жижиг хөрөнгө оруулалтууд) татах ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэл хийж, хугацаанд нь төлсөн.
● Групп компанийн бизнес модель шинэчлэлтийн ажлын хэсэгт орж, 2 охин компанийн бизнес модель шинэчлэлтийн ажлын хэсгийг удирдаж ажилласан байна.
Ийнхүү ажилласан 10 гаруй жилийн хугацаандаа үл хөдлөх хөрөнгө, санхүү, эдийн засаг, бизнес хөгжүүлэлтийн чиглэлд салбартаа манлайлсан экспертийн түвшинд мэргэшсэн байна.
Б.Цогтбаяр нь Эхлэл брэнд компанид 2022 оны 9 сард нэгдсэн ба Гүйцэтгэх захирлын албыг аваад, “Ehlel brand 2.0” буюу бизнес модель, стратеги, менежментийн 3 томоохон реформыг эхлүүлж, дэлхийн топ компаниудын арга аргачлал, туршлагыг Монголын хөрсөнд буулгасан гүйцэтгэлийн удирдлагын системээр нэгдэл компаниудыг менежментийн түвшинд амжилттай удирдаж, үндэсний томоохон групп компани болгохоор сэтгэл шулуудан ажиллаж байна.
Tselmeg tech school- CEO
Ten trillion - CEO
Ehlel Electronics- CEO
IDBM- CEO
Бидний алба байгууллагын өсөлт, хөгжилд анхаарч, стратегийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлдэг. Шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний өргөжүүлэлтийг хариуцна.
Санхүүгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлж, байгууллагын төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажилладаг.
Шинэ хөрөнгө оруулалтын боломжийг судалж, байгууллагын урт хугацааны санхүүгийн тогтвортой өсөлтийг ханган ажилладаг.
Брэнд хөгжүүлэлт, сурталчилгаа, харилцагчийн харилцааг сайжруулах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх үүрэгтэй.
Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, бизнесийн үйл явцыг үр ашигтайгаар удирддаг.
Ажлын өдрүүдэд
08:00 – 18:0007:00 – 16:00
08:00 – 17:00
09:00 – 18:00
08:00 – 17:00
09:00 – 18:00
10:00 – 19:00