Минимал функц, хялбар шийдэл
Энэхүү гар утас нь минимал хэв маягт дуртай, орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн тул өндөр зэрэглэлийн зах зээлд тохирно. Мөн бизнесийн мэргэжилтнүүд, технологи сонирхогчдын сонорыг мялаана гэдэгт итгэлтэй байна.
Олон улсын гар утасны зах зээлд танилцуулах цоо шинэ, цор ганц өнгө төрхийг тун удахгүй танилцуулах гэж байна. Камер, товчлуур зэрэг ил харагдахгүй боловч бүхий л хэрэгцээг багтаасан минимал хэв маяг, хялбар функцийг хослуулах шинэ гар утсаараа тэсрэлт хийхээр зорьж байна.
2025 оны 6 онцлох төсөл
Завгүй амьдралын дундах тав тухыг цогцлоосон Modest Residence төсөл зах зээлд танилцуулагдсан даруйдаа байршил болон төлөвлөлтүүдээрээ онцгой ялгарч бизнес хэв маягтай хэрэглэгчдийн худалдан авах хүсэлтэй орон сууцны нэг болсон.
Иймд бид анхны төслийнхөө амжилтыг бататган, орчин үеийн, их хотын иргэдийн хэрэгцээнд нийцсэн ухаалаг, тав тухтай, минималист амьдралын хэв маягийг цогцлоосон төслөө үргэлжлүүлэн зах зээлд танилцуулна. Энэ төсөл нь зөвхөн орон сууц бус, оршин суугчдынхаа амьдралыг хөнгөвчлөх, өдөр тутмын хэрэгцээг хялбарчлах дэвшилтэт шийдлүүдийг санал болгоно.
Modest Residence II нь байршил, дотоод засал, барилгын чанар, үйлчилгээгээрээ онцгой ялгарч, Улаанбаатар хотын хамгийн эрэлттэй орон сууцны төслүүдийн нэг болох зорилготой. Шинэ төсөл нь амьдралыг хялбарчлахын зэрэгцээ хотын төвд амьдрах хамгийн тайван, тохилог орчныг бүрдүүлнэ.
Ухаалаг шийдэл бүхий шинэ тансаг амьдралын хэв маягийг жишиг болгох Modest Residence II төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ.
Илүү дэлгэрэлт, тав тухтай, хялбар
амьдралын хэв маяг.
Live in Smart & Simple
Бидний амжилтад хүргэх хүч Tselmeg Digital School нь боловсролын салбарт шилдэг хандлага, дижитал шийдлийг нэвтрүүлсэнээрээ онцгой байр суурь эзлэж байна.
Одоо бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, Tselmeg Digital Boarding School төслийг эхлүүлэн, сурагчдад бүрэн дунд боловсролыг дижитал орчинд, амьдрах болон суралцах тохилог орчинд хослуулан хүргэхээр төлөвлөж байна.
Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол зэргээс шалтгаалан бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдгаас гадна цаг ашиглалтын хувьд үр бүтээлтэй байх боломж хомс байдаг
Үүнд бид шийдэл гарган орчин үеийн дижитал боловсролыг дэлхийн жишигт нийцсэн дотуур байранд, хотоос зайтай цэвэр агаарт шийдсэнээр сурагчдын мэдлэг чадвар, хувь хүний хөгжил, цаг ашиглалтыг дэмжих цогц төлөвлөлтийг хэрэгжүүлэх гэж байна .
Tselmeg Digital Boarding School — ирээдүйн дижитал боловсролын шинэ шат
Бид Монгол Улсын боловсролын салбарт шинэ хуудас нээх “Shanghai School of Ulaanbaatarˮ ерөнхий боловсролын сургуулийн төслийг хэрэгжүүлэхээр зэхэж байна.
Азийн боловсролын тэргүүлэх туршлагыг Монголд нутагшуулах, дэлхийн түвшний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.
Энэхүү сургууль нь дэлхийд нэр хүндтэй боловсролын тогтолцоотой Шанхай хотын шилдэг туршлага, стандартуудыг Монголын боловсролын системд нэвтрүүлэх зорилготой. Төсөл нь Олон улсын болон үндэсний хөтөлбөрийг хослуулсан, хүүхэд нэг бүрийн онцлогт нийцсэн сургалтын орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн төсөл
Ийзи Инвестмент ХХК – 2025 оны стратеги төлөвлөгөө
Бид 2025 онд санхүүгийн зах зээлд өөрсдийн байр суурийг бататган, үйл ажиллагаагаа дараах чиглэлүүдээр өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Харилцагчдын хөрөнгийг мэргэжлийн өндөр түвшинд удирдах замаар итгэлцлийн үйлчилгээний шинэ түвшинд гарч, илүү өргөн хүрээний харилцагчдад хүрэх боломж бүрдүүлнэ.
Манай компанийн зээлийн багц нь хэрэглээний зээл болон бизнесийн зээл гэсэн хоёр үндсэн төрлөөс бүрддэг. Зээлийн багцыг өргөтгөснөөр илүү олон иргэн, бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой болох бөгөөд энэ нь зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Бидний зорилго зөвхөн санхүүгийн бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй. Ирээдүйд бид хэрэглэгчдэд илүү тохирсон, хялбар, олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохоор ажиллаж байна. Тухайн хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг авах нөхцөл бүрдүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх нь бидний эрхэм зорилт юм.
2025 оны 6 онцлох төсөл
Улаанбаатар хотын өнгө төрхийг сайжруулан, шинэ соёлтой хотыг бүтээхэд хувь нэмрээ оруулах NEW LED нь зам дагуух өнгө үзэмж бүхий байгууламжуудад тулгуурлан “ЭКО ХОТˮ-ын хөгжилд олон нийтийг тулгуурлан бүтээн байгуулалт хийж, эко хотын хөгжилд олон нийтийг уриалах замаар соёл түгээхэд гол зорилго оршиносоёлжуулахад оршино.
Хогийн сав болон Solar панел бүхий лед самбар:
• Төсөл санаачлагчдын зүгээс эхний шатанд газраас 2 м
өндөрт байрлах 2х3м хэмжээтэй, хамгийн орчин үеийн
цахилгаан бага зарцуулалтын ледээр тоноглогдсон, нарны эх
үүсвэрээр цахилгаан зарцуулалтыг 50% хүртэл бууруулан
хэрэглэх боломжтой, хог ялган хийх зориулалттай хогийн сав
бүхий байгууламжийг цөөн тоогоор туршилтын журмаар
байршуулахаар төлөвлөж байна.
• Туршилтын байгууламжийн техникийн үзүүлэлт,
Улаанбаатар хотын дасан зохицол зэрэгтэй холбогдуулан
бүтээгдэхүүнээ өөрчлөн сайжруулах зарчмаар 2 жилийн
хугацаанд нийт 200 орчим байршлыг хогийн сав болон замын
гэрэлтүүлэг бүхий байгууламжаар хангахаар төлөвлөж байна.
2025 оны 7 онцлох төсөл
Хөрөнгө оруулалтын үйлчилгээг хялбаршуулан, хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй, цаг хугацааг хэмнэсэн үйлчилгээг хүргэх зорилготой аппликейшинийг Everest Solution-той хамтран хөгжүүлэх гэж байна. Энэхүү аппликейшин нь хэрэглэгчийн өндөр нууцлалыг хангаж зайнаас хөрөнгө оруулалт хийж, гэрээ байгуулах боломжийг олгохоос гадна хөрөнгө оруулалтын тогтмол мэдээ мэдээлэл авах, өөрийн хөрөнгө оруулалтаа хянах, өгөөж тооцоолох зэрэг боломжтой болно. Бид технологийн инновацыг салбар бүртээ шингээн ажиллахыг зорьж байна.
Эдгээр томоохон төслүүдийг бид Монголын хамгийн том хамтын хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Хамтын хөрөнгө оруулалтын сан нь төсөл бүрийг санхүүгийн хувьд тогтвортой, үр ашигтай байлгах төдийгүй олон нийтийн оролцоог хангасан, ил тод үйл ажиллагаатай болгоход чиглэгдсэнээрээ онцлог юм.