Ажлын байр

Та ажлын байр сонирхож байвал доорх линкээр анкет бөглөнө үү.

Анкет бөглөх

Хүний нөөцийн бодлого

EHLEL групп нь хүн ба компанийн хамтын хөгжил, өсөлтийг эрхэмлэн, ирээдүйд хамтдаа тэмүүлэх эрхэм зорилготой.

Бидний ажилчид ирээдүйн хүчирхэг баг, амбицтай компанийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг байгаасай гэж хүсдэг. Хүний хүч бол бидний хязгааргүй боломж, нөөц бололцоо юм.


Байгууллагын эрхэм зорилго, зорилт, чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, идэвхжүүлэх, хүний нөөцийн манлайллыг хангах, тогтоон барих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэн ажилладаг.



Хүний нөөцийн зорилт


  • Хүний нөөцийн үйл ажиллагааг хууль эрх зүйн дагуу удирдан зохион байгуулах
  • Байгууллагын хүний нөөцийг стратеги зорилго, төлөвлөгөөнд нийцүүлэн чадваржуулах
  • Компанийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих
  • Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх
  • Компанийн дотоод дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах

Хүний нөөцийн бодлогын зарчим


  • Шударга ёс, ил тод, тэгш байдал
  • Мэргэшсэн тогтвортой байдал
  • Гүйцэтгэлд суурилсан хангамж урамшуулал
  • Сурч хөгжих боломж

Урамшуулал

Бид хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилчдадаа дараах үйлчилгээ болон урамшууллуудыг санал болгодог.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг

Даатгал

Компанийн үйл ажиллагааны онцлогоос хамааран ажилтнуудад зориулсан даатгал

Хөнгөлөлт

Эхлэл компани болон хараат охин компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ хөнгөлөлттэй авах

Зээл

Компанийн хөнгөлөлттэй цалингийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний зээл

Сургалт

Эхлэл академи, Эхлэл Цэлмэг сургуулийн сургалтанд хөнгөлөлттэй хамрагдах боломж