2011 оноос хойш тасралтгүй өсөж байсан үл хөдлөх хөрөнгийн үнэ Ковид-19 цар тахлын дараа бүр ч хөөсөрч 2022 оны 6, 7-р сард дээд цэгтээ хүрсэн юм. Мөн үүнтэй зэрэгцэн инфляцийн түвшин өссөн ба үүний эсрэг АНУ бодлогын хүүгээ нэмэгдүүлж 4,75%-д хүргэсэн байна. Улмаар мортгэйжийн хүү өсөж 30 жилийн зээл 6,12%, 15 жилийн зээл 5,25%-д хүрэв. Ийнхүү мортгэйжийн зээлийн хүү өссөнөөр эрэлт буурч, хөөсрөөд байсан үл хөдлөхийн үнэ буурч эхэлжээ.
Эх сурвалж:
2023 оны 1-р улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны борлуулалт 25%-иар буурсан ба 2023 оны хувьд уналттай жил байхаар ажиглагдаж байна. Энэхүү үнийн уналтыг судлаачид удаан хүлээсэн зах зээлийн түр хугацааны засвар хөдөлгөөн /correction/ гэж тайлбарлаж байгаа ба удаан хугацааны уналтын эхлэл гэж үзэхгүй байна.
График1: Орон сууцны үнийн индексийн харьцуулалт, зэрэглэлээр
Эх сурвалж: S&P CoreLogic Case Shiller
Дээрх графикаас бид 2008 оны хямралын үед болон эдийн засгийн өсөлт бууралтын үед үл хөдлөх хөрөнгийн үнийн индекс орон сууцны зэрэглэлээс шалтгаалан хэрхэн өөрчлөгдөж байсныг харах боломжтой ба өндөр зэрэглэлийн орон сууцны хувьд үнийн өөрчлөлт хамгийн бага байж, эдийн засгийн савлагаанд бага өртөж байгааг ажиглаж болно. Мөн дэлхийн хүн ам нэмэгдэж, шинэ технологиуд бий болж, шинэ саятнууд нэмэгдэхийн хэрээр өндөр зэрэглэлийн орон сууцны эрэлт тогтвортой нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Харин барилгын архитектур, дизайны хувьд илүү ногоон, биофизик орчныг бий болгох хандлага давамгайлж байгаа бөгөөд орон сууцны барилгууд хүн төвт буюу хүүхдийн тоглоомын талбай, аюулгүй байдал болон хүмүүс хоорондын харилцааг дэмжсэн төлөвлөлттэй болох чиг хандлагатай байна.
Ковид-19 цар тахлын хорио цээрийн дараа хүмүүсийн дунд хамтдаа байх, холбогдох, дотно мэдрэмжийг эрэлхийлэх хандлага эрс нэмэгдсэн. Энэ хэрэгцээг хангахуйц уялдаа холбоотой төлөвлөлт, орон зай, үйл ажиллагааг бий болгох нь нийгмийн харилцааны шинэ сорилт болоод байна. Мөн гэрээсээ ажиллах орчин болон завгүй амьдралын хэв маягт нийцсэн консьерж үйлчилгээтэй барилгыг түлхүү сонгож байгаа ба Mixed use буюу холимог хэрэглээтэй, өөртөө худалдаа, үйлчилгээний талбай агуулсан орон сууцны барилга нь ганц хэрэглээтэй барилгаас илүү оновчтой, эрэлттэй шийдэл болж байна.
“Боловсрол ба тэтгэлгийн ирээдүйн чиг хандлага”...
ДэлгэрэнгүйДэлхийн хүн амын өсөлт, технологийн дэвшил, интернэт хэрэглээний өсөлттэй холбоо...
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын төвийн дүүргийн нийт 1378,183 өрхийн эх олонлогоос статистикий...
Дэлгэрэнгүй